Толин Дасгал
Толин Дасгал бол анагаалт ба бясалгалын хэрэгсэл юм. Толин Дасгалыг хэн ч хийх боломжтой бөгөөд ердөө дөрөвхөн алхамтай, 3-5 орчим минут шаардагддаг дасгал юм. Толин Дасгалыг хийхэд бодит толь оролцохгүй.
Заавар:
- Асуудлыг дэвтэр дээр энгийн ба ойлгомжтойгоор бичнэ.
- Дээрх өгүүлбэрийг өөрлүүгээ ТОЛЬДОЖ буюу эргүүлж бичнэ.
- Хоёр дахь өгүүлбэр Үнэн эсэхийг шалгана (Үргэлж үнэн байдаг)
- Өөрийгөө хайрлаж өгнө.
Жишээ:
- Хотын түгжрээ надад лай болдог нь намайг зовоож байна.
- Би өөртөө лай болдог нь намайг зовоож байна.
- Үнэн үү? (Үргэлж үнэн)
- «Өөртөө лай болж өөрийгөө зовоож» буй дотоод өөртэйгөө уулзаад энэ дотоод өөрийгөө хайрлаж өгөөрэй.
Толин Дасгалыг ийнхүү хийх тусам та амгалан тайван болохоос гадна хэцүү нөхцөл байдлуудад ухаалаг тунгалагаар шийдвэр гаргах чадалтай болно. Толин Дасгалыг тогтмол хийх тусам амьдрал цэгцэрнэ. Толин Дасгалыг өдөрт 1-2 удаа дэвтэр дээр гараараа бичиж хийх нь зүйтэй. Тухайн өдрөө энгийнэр амьдралаа амьдарч толин дасгалын анагаалт нь танд шингэх боломжыг өгч байх нь зүйтэй. Толин Дасгалыг их шахаж хүчлэж хийх нь зохисгүй.
Толин Дасгал нь сэтгэцийн эмгэгийг анагаах талаар биш бөгөөд, эмчилгээ гэхээс илүү биеийн булчин хөгжүүлж биеэ чийрэг эрүүл болгохтой маш төстэй билээ. Биеийн дасгалаас Толин Дасгал юугараа ялгаатай вэ гэхлээр, Толин Дасгал нь бие бус шууд таны дотоод сүнс дээр ажиллаж сүнсний хүч чадлыг ихэсгэдэг. Хүчтэй сүнс амьдралаа илүү үр дүнтэйгээр бүтээдэг.
Биеийн хөдөлгөөнийг ганц өдөр хийгээд больдоггүйн адилаар Толин Дасгалаа өдөр бүр тууштайгаар хийвэл маш сайн. Өдөрт 10 минут зарцуулахад хангалттай. Тухайн өдрийнхөө бусад цагт амьдралаа энгийнээр амьдрах нь «сүнсний булчинаа» амрааж буй мэт юм.
Толин Дасгалыг амжилттай хийх зөвлөгөөнүүд:
- Толин Дасгалын алхам #0 бол ҮНЭН мэдрэмжээ мэдрэх.
- Толин Дасгалын эхний алхмын өгүүлбэрийг ЭНГИЙН ба цэгцтэй байлгана.
- Толин Дасгалыг бодож бус мэдэрч хийнэ. Бодож хийвэл бодолдоо орооцолдоно.
- Толин Дасгалын сүүлийн алхмыг хийж дуусаад гое мэдрэмжэ шингээж авна.
Толин Дасгалыг хийж байх үед их сэнсэрч зовж хүчлэх тусам илүү чанартай хийнэ гэх андуурал байдаг. Харин Толин Дасгалыг амжилттай хийхийн тулд бага ч болтугай хэмжээний амар амгалан хэрэгтэй. Шаналалаа үнэнчээр хүлээн зөвшөөрч үнэнчээр мэдэрч өгөх нь ердөө Толин Дасгалдаа ашиглах «үнэн мэдрэмжийг» ил болгоход л ашигтай билээ. Их шаналал, тогтворгүйжсэн байдалтай байгаа бол Толин Дасгал тэр чинээгээр үр дүн БАГАТАЙ. Тэгэхлээр их зовлоноын мэдрэмжтэй байгаа бол эхлээд жаахан ч болтугай тогтворжиж байгаад Толин Дасгалыг хийнэ. Тогтворжихийн тулд анагаах гэж яарахгүйгээр мэдрэмж шаналалаа мэдэрч өгч болно, зовлоноо тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж болно, сэтгэлзүйч сэтгэл судлаач хүнтэй ярилцаж болно.
Толин Дасгалын тэмдэглэлийн дэвтэр дээрээ Толин Дасгалын эхний өгүүлбэрээ бичихээс өмнө эхлээд зовлонтой үйл явдлаа уудлан бичих нь ийм ашигтай билээ.
Толин Дасгалаар дадлагажих тусам Толин Дасгалыг хийх чадвар хөгжиж таны сүнс улам хүчтэй болно. Хэрэв дээрх зааврын Толин Дасгал таалагдаж үр дүнтэй санагдсан бол Толин Дасгалын Коучинг Дадлагын анги авахыг санал болгож байна. Толин Дасгалыг Коучийн хамтаар дадлагажих нь Толин Дасгалыг сурах үйл явцыг эрс хурдлуулж өгдөг билээ. (Дадлага анги нь Толин Дасгалыг огт мэдэхгүй хүнд зааж өгөхгүй бөгөөд дээрх заавар өөрөө цогц ба бүрэн билээ)
Дадлага авах холбоос: sonosahius.com/coaching
Толин Дасгалын тайлбар бичлэгийн холбоос: www.youtube.com/watch?v=86o_wn687-4
Толин Дасгал ба Ихэр Дөл:
Ихэр Дөлийн харилцааг маш олон хүмүүс «хэцүү, бүтэшгүй» харилцаа гэж хардаг. Үүний шалтгаан нь тэр бол ердөө таны төгс толь байдагт л юм. Тийм учир Толин Дасгал нь Ихэр Дөлийн харилцаанд баттай амжилт, амар амгаланыг, аз жаргалыг авчирч чаддаг хүчтэй хэрэгсэл билээ.
Ихэр Дөлийн харилцаанд амжилтыг гаргахын тулд ердөө дараах хоёр зүйл л хангалттай:
- Толин Дасгал
- Судалгаа (зөв эх сурвалжаас)
Ихэр Дөлийн харилцааны судалгааны зүйлстэй холбоос: sonosahius.com/twin_flames
Анагаалтыг нь та энэ хуудсын зааврын дагуу, тууштай Толин Дасгалаа хийж хангаж аваарай.