← Буцах
Сөрөг энергиэс хамгаалах шид. "Илгээгчид Буцаах" (Return to Sender)

Сөрөг энергиэс хамгаалах шид. "Илгээгчид Буцаах" (Return to Sender)

Хараал, хорлол, цагаан хар хэл ам ба бүхий л сөрөг энергээс хамгаалах энгийн Илгээгчид буцаах (Return to Sender) нэртэй шидийн бясалгал . Эерэг энерги бүрийг чөлөөтэй нэвтрүүлж, сөрөг энерги бүрийг илгээгчид нь буцаах зорилготой.

Хийхэд хялбар бөгөөд нэгэнт сурчихвал таны өдөр тутмын дадал болох боломжтой. Тогтмол дадал болгож хийх тусам илүү үр дүнтэй. Олон сайн муу хүмүүстэй харилцаж ажилладаг, хэнээс хаанаас сөрөг энерги орж ирсэнийг олоход хэцүү нөхцөлд байдаг хүмүүст таарна. 

Заавар

  1. Төвөө олох: Анхаарлаа дотогшоо чиглүүлж, таран замхарсан бүх энергиэ ба анхаарлаа биеийнхээ төвд эргэн цуглаж байна гэж төсөөлөөрэй.Бас өөрийн аураг мэдэрч өгөөрэй.
  2. Бөмбөлөг үүсгэх: Цагаан-алтан өнгөтэй гэрлэн бөмбөлөг таныг бүхэлд нь хүрээлж буйг төсөөл. Маш тод, нүд гялбам буйгаар төсөөл.
  3. Программыг өгөх: “Энэ их хүчит алтан цагаан өнгөтэй бөмбөлөгийг Илгээгчид нь буцаах бөмбөлөг болгож программчилж байна. Сайн сайхан ба ээлтэй энерги бүхэн энэ бөмбөлөгөөр чөлөөтэй нэвтэрч байна.. Сөрөг энерги бүхэн энэ бөмбөлөгд шүрмэгц, хэд дахин үржигдсэн хүчээр илгээгч рүүгээ эргэн ойж байна.
  4. Төсөөлөл:
  • Эерэг сайн энерги дотогш саадгүй нэвтэрч байгааг төсөөл.
  • Сөрөг энерги бөмбөлөгт дөхсөн төдийд, бөмбөлөгтөө хүрч чадалгүйгээр буцан ойж байгааг төсөөлөөрэй.
  1. Дуусгах: Цагаан-алтан бөмбөлөг нь шил мэт, болор мэт, толь мэт болж бэхжиж байгааг төсөөлөөрэй.

Энэ шидийн бясалгалыг сайн сурж аваад өдөр бүр тууштайгаар хийнэ. Өглөө сэрээд, эсвэл орой унтахаас өмнө гээд энэ хоёр цагийн аль нэгийг сонгоод яг шүдээ угаадгын адилаар өдөр бүр хийгээрэй. Та хэдий чинээ тогтмол давтана тэр чинээгээр энэ хамгаалалт нь хүчтэй болж, олон жилээр хийж чадвал аяндаа бүр мөнхийн хамгаалалт ч болох боломжтой.

“Илгээгчид Буцаах” шидийн бясалгалд элдэв сөрөг нөлөө, сөрөг үр дагавар байхгүй.

111.0 ₮