[Үнэгүй] Зөн сайжруулах дасгал Trataka (Анхан шат)
Зөн билиг ба энергийг мэдэрч эхлэхэд хийж болох аюулгүй анхан шатны бясалгалын арга. Тогтмол хийсээр байвал зөн ба шидийн чадварт нэмэртэй.
Энэ нь Тратака гэх Эртний Энэтхэгийн гүн аргын маш ХӨНГӨН тайлбар заавар юм. Төлбөр төлөх шаардлагагүй.
Тратака: Лаа ширтэх бясалгалын энгийн гарын авлага
Тратака гэдэг нь анхаарлаа нэг цэгт буюу лааны дөл дээр төвлөрүүлж, сэтгэл санаагаа амгалан болгонгоо билгийн нүдээ дасгалжуулах энгийн арга юм. Хэрэв та өмнө нь бясалгал хийж байгаагүй бол энэ нь тохиромжтой. Шид, энерги, зөн билиг гэх зүйлс маш бодит билээ. Үүнийг бодитойгоор мэдэрч, баталгаа авч амьдралдаа ашигладаг болохын эхний алхам бол ерөөсөө тууштай дадлага юм. Энэ дасгал таалагдвал тууштай хийж амьдралын хэв маягын нэг хэсэг болгож өгөөрэй.
Бэлтгэл үе
- Орчноо бүрдүүлэх: Өрөөгөө харанхуй эсвэл бүдэг гэрэлтэй болгоно. Лаагаа өөрөөсөө 50-100 см зайд, нүдний түвшинд байхаар тавиарай.
- Суух: Нуруугаа цэх, биеэ сул тавин тухтай сууна.
- Амьсгал: Бэлтгэл болгож хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, биеэ бүрэн суллаарай.
Хэрхэн хийх вэ?
1. Ширтэх Лааны дөлний хамгийн тод хэсэг рүү хараагаа төвлөрүүлнэ. Нүдээ цавчихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв нүд тань чийгтэж эсвэл бага зэрэг ядарвал энэ нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ та дэндүү хичээх хэрэггүй, хэрэв нүд тань их өвдвөл зөөлөн аниарай.
2. Төвлөрөл Өөр зүйлийн талаар бодохгүйгээр зөвхөн дөлний хөдөлгөөн, өнгийг л ажиглана. Хэрэв элдэв бодол орж ирвэл түүнийг зүгээр л явуулж, анхаарлаа буцаагаад лааны дөл дээр авчирна.
3. Нүдээ аниад дотооддоо харах Хэдэн минутын дараа нүдээ зөөлөн аниарай. Нүдний өмнө дөлний дүр зураг (гэрэлтсэн цэг) харагдах болно. Тэрхүү дүр зургийг алга болох хүртэл нь дотооддоо харж, анхаарлаа үргэлжлүүлэн төвлөрүүлнэ.
Энэ дасгалыг өдөрт 2-3 минут хийнэ.
Бүрэн заавар нь болсон бөгөөд төлбөр төлөх шаардлагагүй.
Төлсөн төлбөрийг хандив гэж хүлээж авах болноо.